Байгаль орчны нөхөн сэргээлтийн төлөвлөгөө

Үр нөлөө 3: Оролцогч талууд бичил уурхайн Байгаль орчны төлөвлөгөөг сумын түвшинд хамтран санхүүжүүлж, хэрэгжүүлсэнээр бичил уурхайн олборлолтын улмаас үүдэх байгаль орчны асуудлыг шийдвэрлэх боломжийг бүрдүүлнэ


Энэ үр нөлөөний хүрээнд Бичил уурхайн нөхөн сэргээлтийн төлөвлөгөө болон Сумын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг талууд хамтран хэрэгжүүлэх хөшүүрэг механизм бий болгохыг зорино. Үүний сацуу хариуцлагаггүй бичил уурхайд хариуцлага тооцох аргыг тодорхойлох, нөгөө талаас хариуцлагатай бичил уурхайг дэмжих урамшуулал, хөшүүргийн хэлбэрүүдийг нэвтрүүлэхэд орон нутагт дэмжлэг үзүүлж, цаашид нөхөн сэргээлтийг хэрэгжүүлэх, ногоон ажлын байр бий болгох замаар бичил уурхайчдын орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх арга замыг санал болгохоор ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан Сумын байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах сургалтуудыг орон нутагт зохион байгуулж, энэ үйл явцад тухайн сумын Олон талт зөвлөлийн гишүүд тэргүүлэн оролцож байна. Бичил уурхайн байгууллага нь нөхөн сэргээлтийг батлагдсан аргачлал, тодорхой стандартын дагуу хэрэгжүүлж, цаашид хууль ёсны дагуу бичил уурхайн зориулалтаар газар авч, хариуцлагатай бичил уурхайг хэрэгжүүлэх зорилгоор Бичил уурхайн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг боловсруулж дадах нь чухал. Төлөвлөгөөг өмнө нь эвдэрч орхигдсон, одоо олборлож буй, цаашид олборлохоор төлөвлөж буй газрыг нөхөн сэргээхээр боловсруулах боломжтой тул бичил уурхайчид аргачлалыг ашиглах, уурхайн олборлолтын мөчлөгт суурилсан хандлагыг хэрэгжүүлж хэвших юм.

 

Хуанли
<5 сар 2017>
НяДаМяЛхПүБаБя
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 
 
 
Санал асуулга
Мэдээ, мэдээлэл
2016-09-14 13:32:00

“Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь-II” (ESEC II) төслийн Хаалтын хурал 2016 оны 09 дугээр сарын 13-нд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.

Бичил уурхайн нөхөн сэргээлт
Видео мэдээ
Бичил уурхайн загвар нөхөн сэргээлт
Хөрөг нэвтрүүлэг
Холбоо барих

АНУ-ын  Азийн сан  нь ашгийн бус, төрийн бус байгууллага юм. Төсөл, хөтөлбөрөөрөө дамжуулан Ази, Номхон Далайн бүс нутгийг илүү нээлттэй болгож, хамтдаа хөгжин цэцэглэхийн төлөө засаглалыг хөгжүүлэн, бодлогыг сайжруулж, институцийг бэхжүүлдэг.